НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. “Hiijob” нь Хэрэглэгч нарт тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг хайх, ажил үйлчилгээ гүйцэтгэх зар байршуулах, үндсэн ба туслах цэсүүдэд байршсан нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог, хэрэгцээ шаардлага нийцсэн Хэрэглэгчдийг холбох үйлчилгээ үзүүлдэг вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Платформ” гэх/ юм.

  2. Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Платформоор дамжуулан Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

  3. Хэрэглэгч Нууцлалын бодлоготой танилцан хүлээн зөвшөөрч, Платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Нууцлалын бодлого нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

  4. Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

  1. Платформ нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн гагцхүү Платформын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системд нэмэлт хөгжүүлэлт хийх, өөрийн үйлчилгээний чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. 

2. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

  1. Хэрэглэгч нь Платформыг ашиглах үед Платформ нь Хэрэглэгчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгалдаг. Үүнд:

  2. Овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл;

  3. Цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл;

  4. Хэрэглэгчийн CV буюу анкетын мэдээлэл;

  5. Гуравдагч этгээдийн программууд (ХУР, ДАН, e-Mongolia)-аас импортолсон мэдээлэл;

  6. Хэрэглэгчийн өөрийн профайлд оруулсан боловсролын мэдээлэл, ажлын туршлага, фото зураг, болон бусад бүх төрөл, хэлбэрийн мэдээлэл;

  7. Төлбөрийн мэдээлэл (төлбөртэй үйлчилгээний хувьд);

  8. Хэрэглэгч хуулийн этгээдийн нэр, ажилтны тоо, байгуулагдсан огноо, үйл ажиллагааны салбар гэх мэт Хэрэглэгчийн бизнесийн талаарх мэдээлэл;

  9. Хэрэглэгчийн нийтэлсэн контент, зар сурталчилгаа, ажлын зар гэх мэт мэдээлэл;

  10. Хэрэглэгчийн харилцах банкны дансны мэдээлэл;

  11. Хэрэглэгчид өгсөн бусад хэрэглэгчдийн үнэлгээ, платформоор дамжуулан илгээсэн мэдээлэл. 

  1. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн тохиргоонд нэвтэрснээр энэ мэдээллийг засах, эсвэл устгах боломжтой.

  2. Хэрэглэгч Платформыг ашиглах үед Платформ нь тухайн хэрэглэгчийн дараах мэдээллийг автоматаар цуглуулдаг. Үүнд:

  1. Хэрэглэгчийн IP хаяг болон интернэт үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн мэдээлэл;

  2. Хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн төрөл болон төхөөрөмжийн ID;

  3. Үйлдлийн системийн мэдээлэл, Хэрэглэгчийн Платформд хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;

  4. Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд.

  1. Платформ нь шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр Гуравдагч этгээдээс хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж болно.

  2. Платформ нь цуглуулсан харилцагчийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлынг хангах журамд заасан хугацаагаар хадгална.

  3. Бид үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Платформын лавлах утсанд холбогдсон Хэрэглэгчийн дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

3. ЦУГЛУУЛСАН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ

  1. Платформ нь цуглуулсан мэдээллээ дараах нөхцөлд боловсруулж, ашиглана. Үүнд:

  2. Хэрэглэгчтэй холбоо барих, цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;

  3. Хэрэглэгчийг танин баталгаажуулах процесст;

  4. Хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх үед;

  5. Системийн хөгжүүлэлт, сайжруулалт хийх;

  6. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг тест хийх;

  7. Техникийн засвар, үйлчилгээ хийх;

  8. Платформын хэвийн, найдвартай ажиллагааг хангах;

  9. Үйлчилгээгээ сайжруулах, хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгох;

  10. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, Платформын аюулгүй байдлыг хангах;

  11. Хууль тогтоомжид заасан бусад. 

  1. Платформ нь Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар болон Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно. Энэ нь Хэрэглэгчийн өөрийн профайлд оруулсан мэдээллийг Платформын бусад хэрэглэгчдэд ил болгоход хамаарахгүй. 

  2. Платформ нь зөвхөн туршлага, ур чадвар, боловсрол, холбоо барих мэдээллийг ажил олгогч нарт дамжуулах бөгөөд регистрийн дугаар, хаяг байршлын мэдээлэл болон бусад хувийн мэдээллийг Захиалагч нарт хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй болно.

  3. Платформ нь таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

  4. Платформ нь Хэрэглэгчийн бүртгэл хаагдах буюу Хэрэглэгч өөрийн бүртгэлийг Платформоос устгах хүртэл хугацаанд цуглуулсан мэдээллийг боловсруулж, ашиглана.

4. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ ХАДГАЛАХ 

  1. Хэрэглэгч нь хүссэн үедээ профайлдаа хандах, шинэчлэх, мэдээллээ устгах боломжтой. Ингэхдээ өөрийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах пин код зэргийг ашиглан Платформд нэвтэрч хүссэн өөрчлөлтийг хийнэ.

  2. Платформд цугларсан мэдээлэл хариуцагч нь Платформ өмчлөгч “Нау Мейд И Эл Си” ХХК байна. 

  3. Мэдээлэл хариуцагч нь Платформын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллана. Ингэхдээ мэдээллийн аюулгүй байдлын зохистой тогтолцоог бий болгох замаар хэрэгжилтийг хангана.  

  4. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх эрхийн мэдээллийн нууцлалыг хангах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Нэвтрэх эрх, нууц үгийн мэдээллээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Платформ хариуцахгүй болно.

  5. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл, доголдол үүссэний улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та уг мэдэгдэлд тусгасан арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй. 

5. БУСАД

  1. Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар __________ цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо илгээж, шийдвэрлүүлнэ.

  2. Платформ нь Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Платформд нийтэд нээлттэй нийтэлж, Платформын мэдэгдэл цэсээр Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

Нийтлэгдсэн огноо: 2024 оны 5 сарын 18  өдөр