ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. “Hiijob” нь Хэрэглэгч нарт тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг хайх, ажил үйлчилгээ гүйцэтгэх зар байршуулах, үндсэн ба туслах цэсүүдэд байршсан нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжийг олгодог, хэрэгцээ шаардлага нийцсэн Хэрэглэгчдийг холбох үйлчилгээ үзүүлдэг вэбсайт болон Мобайл аппликейшн /цаашид хамтад нь “Платформ” гэх/ юм.

  2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Платформыг ашиглах, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 

  3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

    1. “Платформ” гэж Хэрэглэгч нарт тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг хайх, ажил үйлчилгээ гүйцэтгэх зар байршуулах боломжтой, хэрэгцээ шаардлага нийцсэн Хэрэглэгчдийг холбох үйлчилгээг цахимаар авах үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://Hiijob.mn/ болон ухаалаг утсанд зориулсан Hiijob аппликейшнийг;

    2. “Хэрэглэгч” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Платформыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;

    3. “Захиалагч” гэж  Платформд бүртгэл үүсгэж, тодорхой ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх зар нийтэлсэн хувь хүн, хуулийн этгээдийг;

    4. “Гүйцэтгэгч” гэж Платформд нийтлэгдсэн зарын дагуу ажил, үйлчилгээг гүйцэтгэх санал гаргасан Хэрэглэгчийг;

    5. “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулах үйл ажиллагаанд хэрэглэж буй нэвтрэх нууц үг, пин код, баталгаажилтын нэг удаагийн нууц үг, бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно. 

  4. Хэрэглэгч та “Үйлчилгээний нөхцөл” гэсэн эрх зүйн баримт бичигтэй бүрэн танилцаж, “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн сонголтыг хийснээр Платформыг ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах цахим зөвшөөрлийг Платформд олгосон гэж үзнэ.

  5. Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд Платформыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 

  6. Хэрэглэгч Платформд бүртгүүлсэн өдрөөс эхлэн энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

  7. Платформ нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн хэрэглэгчдийн Платформд хандах, ашиглах эрхийг түр зогсоох, эсвэл бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах эрхтэй байна.


2. ХЭРЭГЛЭГЧ БҮРТГҮҮЛЭХ, БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАХ

  1. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр Хэрэглэгчийн бүртгэлд шаардлагатай ерөнхий мэдээллийг бөглөх ба уг мэдээлэлд тусгасан Хэрэглэгчийн гар утасны дугаар, эсвэл цахим хаяг шуудангийн хаягт нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий цахим гарын үсгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн цахим гарын үсгээр нэвтэрснээр Хэрэглэгчийн бүртгэл үүснэ. 

  2. Хэрэглэгчийн бүртгэл үүссэний дараа та нэвтрэх шинэ нууц үг болох өөрийгөө тодорхойлох цахим гарын үсэг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

  3. Хэрэглэгч нь Платформ дахь өөрийн профайлд өөрийгөө тодорхойлох, Платформ ашиглахтай холбоотой өөрийн мэдээллийг нийтлэх эрхтэй. 

  4. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх мэдээлэл, цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

  5. Хэрэглэгч нь Платформоос үйлчилгээ авах буюу зар нийтлэх, нийтлэгдсэн зарын дагуу захиалагчтай холбогдох, үнийн санал илгээх зэргээс өмнө Платформд байрлах төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, e-mongolia системийг ашиглан өөрийн бүртгэлийг баталгаажуулж, Захиалагчтай эсвэл Гүйцэтгэгчтэй байгуулах Платформын үйлчилгээний гэрээг байгуулна.  

  6. Хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулаагүй, Захиалагчтай эсвэл Гүйцэтгэгчтэй байгуулах Платформын үйлчилгээний гэрээг байгуулаагүй тохиолдолд Платформыг зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу. 

  7. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

3. ПЛАТФОРМ АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

  1. Нэг хэрэглэгч нэг бүртгэлтэй байна. 

  2. Хэрэглэгч нь Платформыг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд Платформд нийтэлж буй мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд, хууль ёсны  байдалд Хэрэглэгч хариуцлага хүлээнэ. 

  3. Хэрэглэгч нь Платформд нэвтрэх мэдээлэл, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, мэдээлэл алдагдахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. 

  4. Хэрэглэгч нь зар нийтлэхдээ Платформд байршуулсан үйлчилгээний нөхцөл болон зар байршуулах журамтай бүрэн танилцаж, тэдгээрт тавьсан шаардлагад нийцүүлсэн байна. 

  5. Платформд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл, хууль бус үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн агуулга бүхий мэдээллийг нийтлэх, эсхүл хэн нэгний хувийн нууцад халдах, мэдээлэл задруулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно.

  6. Гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс бүртгэл үүсгэх, үйлчилгээ авахыг хориглоно.

  7. Платформд нийтлэгдсэн мэдээллийг ил болгох, олон нийтэд нээлттэй нийтлэхийг хориглоно. 

  8. Платформд вирус оруулах, хэт ачаалах, спам илгээх зэргээр сүлжээнд саад учруулахыг хориглоно. 

  9. Платформын үйлчилгээг аливаа хууль бус үйл ажиллагаанд ашиглах, садар самуунд уруу татах, бусдыг заналхийлсэн, үзэн ядсан, арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдээлэл, ажлын зар нийтлэхийг хатуу хориглоно. 

  10. Платформд улс төрийн болон шашны сурталчилгаа хийхийг хориглоно.

  11. Оюуны өмчийн эрх зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг хориглоно.  

4. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

  1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

5. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС 

  1. Хэрэглэгч нь Платформ ашиглан үйлчилгээ авах тохиолдолд Платформд үйлчилгээний хөлс төлнө.

  2. Үйлчилгээний хөлсийг Платформ тогтоох бөгөөд аливаа үйлчилгээ авахын өмнө Хэрэглэгчид төлбөрийн нөхцөлийг урьдчилан харуулж, баталгаажуулна. 

  3. Хэрэглэгч нь Платформд аливаа үйлчилгээ авах хүсэлт илгээж, хүсэлтээ баталгаажуулснаар Платформд төлөх үйлчилгээний хөлсийг төлөхийг зөвшөөрсөн гэж үзнэ. 

6. ПЛАТФОРМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ, ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ 

  1. Платформ нь өөрийн үйл ажиллагааг хэвийн, хуульд нийцүүлэн явуулах үүднээс шаардлагатай нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалт хийх зорилгоор Платформын үйл ажиллагааг түр зогсоох, эсвэл зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох эрхтэй. Энэ тохиолдолд Хэрэглэгчид Платформын мэдэгдэл болон бүртгэлтэй утасны дугаар, эсвэл мэйл хаягаар урьдчилан мэдэгдэл хүргүүлнэ. 

  2. Төрийн эрх бүхий байгууллага, хууль хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу үйл ажиллагааг түр зогсоох, эсвэл хязгаарлалт тогтоох шаардлагатай болсон тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид Платформын мэдэгдэл болон бүртгэлтэй утасны дугаар, эсвэл мэйл хаягаар урьдчилан мэдэгдэл хүргүүлнэ. 

  3. Платформ нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзсэн тохиолдолд Хэрэглэгчид Платформын мэдэгдэл болон бүртгэлтэй утасны дугаар, эсвэл мэйл хаягаар 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлнэ.

  4. Платформ нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ талаар Платформын мэдэгдлээр Хэрэглэгчид мэдэгдэх бөгөөд Хэрэглэгч нь өөрчлөлт орсон Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэгтэй. 

7. ХАРИУЦЛАГА 

  1. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Платформ нь Үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас үүссэн үр дагаварт Платформ хариуцлага хүлээхгүй.

  2. Хэрэглэгчдийн Платформд байршуулсан мэдээлэл, бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, үнэн зөв, бодит байдал, зарын тайлбар зэрэг зартай холбоотой аливаа мэдээлэлд Платформ хариуцлага хүлээхгүй. 

  3. Хэрэглэгч хоорондын ажил үйлчилгээний гүйцэтгэл, чанар, төлбөр тооцоо зэрэг Захиалагч, Гүйцэтгэгч нарын хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудалд Платформ аливаа хариуцлага хүлээхгүй болно. Платформ нь зөвхөн Захиалагч, Гүйцэтгэгч нарыг холбох үйлчилгээ үзүүлдэг болно.  

  4. Үйлчилгээ үзүүлэх явцад Платформын үйл ажиллагаа доголдохгүй, гадны халдлага болон компьютерын вируст өртөхгүй, мөн сервер нь ямар ч алдаагүй ажиллана гэдэг баталгааг Хэрэглэгчид өгөх боломжгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа эд хөрөнгийн хохирол болон бусад алдагдлыг Платформ барагдуулах үүрэг хүлээхгүй.

  5. Платформ нь Хэрэглэгч таны өмнө аливаа баталгаа гаргаагүй болно.  

8. БУСАД

  1. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.

  2. Үйлчилгээний цар хүрээ, хэрэглэгчид үр ашигтай боломжийг нэмэгдүүлэх үүднээс Гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, мэдээлэл солилцох техник, технологийн шийдлийг гаргах эрхтэй бөгөөд тэдгээрийг ашиглах заавар журмаар Хэрэглэгчийг хангах үүрэгтэй байна. 

Нийтлэгдсэн огноо: 2025 оны 5 сарын 18  өдөр